brandDHC

DHC GOODTHRU- Ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжигч ашигтай бактер

56,00044,800₮

-20%

Хэмнэлт:11,200

Дэлгэрэнгүй

Биеийг дотроос нь дэмждэг бифидобактерийн тоо хэмжээ 3 сартай хүүхдийн гэдэсний нянгийн 90 хувийг эзэлдэг бол 1 нас хүрэхэд 60 орчим хувь болж буурдаг. Харин насанд хүрэгчдийнх 20 хувь хүртэл буурдаг бөгөөд өндөр настай хүмүүст бифидобактери ховор тохиолддог. Болж өгвөл энэ бактерийг амьдаар нь, үр дүнтэйгээр авах хэрэгтэй. Тараг гэх мэт бифидобактери агуулсан хоол хүнснээс амьд бактери шинжилгээгээр илрээгүй. DHC нь өдөр тутмын хэрэглээнд зориулсан 1.6 тэрбум амьд бифидобактери агуулсан Goodthru хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн байна.

DHC Goodthru бүтээгдэхүүн нь амьд бифидобактери, усанд уусдаг ургамлын эслэг, ашигтай бактерийн тэжээл болох лактулоз, муу бактерийн үржлийг дарангуйлагч лактоферрин, хитозан зэрэг 6 төрлийн найрлага агуулсан.

Ургамлын эслэг нь өдөр тутмын эрүүл амьдралын хэв маягийг хариуцдаг тул үндсэн таван тэжээлийн /нүүрс ус, липид, уураг, эрдэс бодис, амин дэм / хамт “зургаа дахь тэжээл” гэдгээрээ анхаарал татаж байна. Goodthru-н найрлага дах лактулоз нь бифидо бактериудын тоог нэмэгдүүлээд зогсохгүй гэдэс цэвэрлэх үйлчилгээтэй тул эрүүл амьдралын хэв маягийг бий болгоно.

Үйлчилгээ, үр дүн

Ходоод гэдэсний ашигтай бактерийг нэмэгдүүлж, гэдсийг цэвэрлэнэ. Тэнцвэргүй хооллолтоос болж биед амархан хуримтлагддаг өөх тос, давсыг биеэс гадагшлуулна. Давсыг биеэс гадагшлуулсанаар цусны даралт ихсэхээс сэргийлдэг. Элэгний өөхлөлтийг багасгах, өтгөн хаталтыг арилгах, дархлаа дэмжих зэрэг олон үйлчилгээтэй.

Хэрэглэх заавар

Өдөрт 1 уутыг өглөө бүлээн усаар даруулж уух эсвэл нунтагыг шууд залгиж болно.

3 наснаас дээш насны хүмүүс хэрэглэнэ.

Найрлага

Удаан уусдаг декстрин, сахароз, декстрин, сүүний олигосахарид, исгэсэн амтлагч нунтаг, бифидобактерийн нунтаг, целлюлоз, хитозан, үнэр оруулагч, лактоферрин, амт оруулагч.

1 уут тутамд агуулагдах хэмжээ:

Лактолуз /сүүний гаралтай / 160 мг

Хитозан /хавчны гаралтай/ 120 мг

Лактоферрин /сүүний гаралтай / 10 мг

Бифидобактер 1.6 тэрбум

Ургамлын эслэг 1.19 г

Савлагаа

30 ширхэг, 30 хоногийн хэрэглээ

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Төстэй бүтээгдэхүүн

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл