-3%
Хэмнэлт:1,680₮
Дэлгэрэнгүй
Глюкозамин нь бие махбодын холбогч эд болох мөгөөрс, үе холбоос, шөрмөс, зүрхний хавхалга, үений шингэн болон үс, хумсны бүтцэд оролцдог. Нас ахих тусам хүний бие махбодод глюкозамины нийлэгжилт буурдаг. Хүнд хөдөлмөр, хөдөлгөөний дутагдал, биеийн жингийн илүүдэл зэргээс шалтгаалан үений мөгөөрс аажмаар нимгэрч, уян хатан чанараа алддаг. Улмаар үений хөдөлгөөн зовуурьтай болж хязгаарлагдах, үеэр шаржигнаж дуугарах, хөших, хавдах, өвдөх зовиурууд гарч эхэлдэг. DHC Глюкозамин нь акулын мөгөөрсний ханд, коллаген, далайн амьтад, ургамлын найрлагатай үений мөгөөрсийг нөхөн төлжүүлэх, үрэвсэл дарах, өвдөлт намдаах гурвалсан үйлчилгээтэй. Ходоод цочроохгүй давуу талтай.
Үйлчилгээ, үр дүн
Хэрэглэх заавар
Өдөрт 6 ширхгийг хоол идсэнээс 30 минутын дараа бүлээн усаар даруулж ууна.
20 наснаас дээш насны хүмүүс хэрэглэнэ.
Найрлага
Акулын мөгөөрсны ханд (хондроитин сульфат агуулсан),, тахианы мөгөөрсны ханд (II төрлийн коллаген, хондроитин сульфат агуулсан), коллаген пептид (загаснаас гаралтай), Ajuga decumbens нунтаг ханд, Drynaria rhizome нунтаг ханд, Boswellia serrata нунтаг ханд,эластин пептид, лактозын баяжмал уураг ханд (сүүний бүрэлдэхүүн хэсгийг агуулсан), глюкозамин, глицерин тосны хүчлийн эфир, целлюлоз, гиалуроны хүчил, нарийн цахиурын давхар исэл, Са стеарат.
6 шахмал тутамд агуулагдах хэмжээ:
Хондроитин сульфат-27 мг
Гиалуроны хүчил - 18 мг
Глюкозамин -2050 мг
Савлагаа
180 ширхэг, 30 хоногийн хэрэглээ
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой