brandDHC

DHC Коллаген-Таны бодисын солилцоог сайжруулж үе мөчний зөөлөн эдийг төлжүүлж арьсыг тань булбарай зөөлөн болгоно

38,00036,860₮

-3%

Хэмнэлт:1,140

Дэлгэрэнгүй

Арьс, яс, үе мөч, шөрмөс, судас зэрэгт агуулагддаг коллаген нь эд эсийг хооронд нь холбож, уян зөөлөн байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Шинэ арьс үүсгэдэг эд эсийн 70 орчим хувь нь коллагенаас бүрддэг бөгөөд арьсыг булбарай зөөлөн, бат бөх, чийглэг байлгадаг. Харамсалтай нь 20 наснаас дээш биед нийлэгжих коллагены хэмжээ эрс багасдаг. Мөн буруу хооллолт, стресс зэрэг нь коллагены хэмжээг бууруулдаг байна.Бие махбодод хэвийн хэмжээнд байх ёстой коллаген дутагдвал арьсны зөөлөн чанар алдагдаж, өтөлсөн мэдрэмжийг төрүүлдэг. Мөн арьсны чийг хадгалах чадвар буурснаар үрчлээтэн, арьс унжиж эхэлдэг. Коллагеныг хоол хүнснээс гадна гоо сайхны арьс арчилгааны бүтээгдэхүүнээс нөхөж авах нь хамгийн тохиромжтой.

Коллаген нь амьтны арьс, шөрмөс, яс, мөгөөрс зэрэгт их хэмжээгээр агуулагддаг боловч тэдгээрийн олонх нь хоол хүнсэнд хэрэглэх илчлэг ихтэй байдаг тул өдөр бүр их хэмжээгээр хэрэглэхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс хүнсний нэмэлт тэжээлээс коллагенаа нөхөх нь илүү хялбар байдаг.

Өдөр бүр хангалттай хэмжээний коллаген нөхөж авах нь арьсыг чангалж, чийглэг байлгахад тусалдаг ба биеийн эд эсийн тогтоц, үйл ажиллагааг хэвийн болгох, бодисын солилцоог дэмжих зэрэг үр нөлөөтэй.

Үйлчилгээ, үр дүн

Өдөр бүр хангалттай хэмжээний коллаген нөхөж авах нь арьсыг чангалж, чийглэг, булбарай зөөлөн байлгахад тусалдаг ба биеийн эд эсийн тогтоц, үйл ажиллагааг хэвийн болгох, бодисын солилцоог дэмжих, үений зөөлөн эдийг нөхөн төлжүүлэх зэрэг чухал үйлчилгээтэй.

Хэрэглэх заавар

Өдөрт 6 ширхгийг хоолны дараа бүлээн усаар даруулж ууна.

5 наснаас дээш насны хүмүүс хүйс харгалзахгүй хэрэглэнэ.

Найрлага

Коллаген пептид (загасны) целлюллоз, кальцийн стеарат, нарийн цахиурын давхар исэл, витамин B1, витамин B2.

6 шахмал тутамд агуулагдах хэмжээ:

Витамин В1 -14 мг

Витамин В2 -2 мг

Коллаген пептид / загасны /- 2050 мг

Савлагаа

180 ширхэг, 30 хоногийн хэрэглээ

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Төстэй бүтээгдэхүүн

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл