-3%
Хэмнэлт:570₮
Хүнсний нэмэлт болгон өдөрт 3 капсулыг хүйтэн эсвэл бүлээн усаар даруулж ууна. 15 наснаас дээш насны хүмүүс хэрэглэнэ.
Хэмжээ: 90 ширхэг, 30 хоногийн хэрэглээ
Онцлог:
★Насанд хүрсэн 50 кг жинтэй хүний биед 1 кг орчим кальци агуулагддаг бөгөөд түүний 99% нь яс, шүдэнд байдаг. Үлдсэн 1% нь эс болон цусанд агуулагддаг бөгөөд булчингийн агшилт, мэдрэлийн дохио дамжуулах зэрэг физиологийн олон чухал үйл ажиллагааг хариуцдаг. Кальци нь мөн зүрхний булчинг тогтмол хөдөлгөж байх үүрэгтэй. Хүний биед кальци дутагдахад нэн тэргүүнд ясны кальцийг уусгаж нөхөх зохицуулалттай байдаг. Тиймээс кальци дутагдсан хэвээр байвал яс нь хэврэг болсноор ясны сийрэгжилт явагдах нэг шалтгаан болно.
Кальцийн дутагдал нь ихэвчлэн нүдэнд үзэгдэж, анзаарагдахгүйгээр илэрнэ. Хэрэв уур бухимдал нэмэгдэх, хөлийн шөрмөс татах зэрэг шинж тэмдэг илэрвэл кальци дутагдсан байх магадлалтай. Ялангуяа эмэгтэйчүүд хүүхдээ хөхөөр хооллох үедээ кальциа их хэмжээгээр алддаг. Мөн цэвэршилтийн дараа ясны жин огцом буурч, кальцийн шимэгдэлт мууддаг тул аль болох эрт кальцийг хадгалж нөөцөлж авах нь чухал юм.
★Кальцитай нягт холбоотой магни
Магни нь бие махбод дах 300 орчим ферментийн үйл ажиллагааг дэмждэг чухал эрдэс юм. Бие махбодод агуулагдах магнийн 50 гаруй хувь нь ясанд, үлдсэн хэсэг нь булчин болон зөөлөн эдэд, цөөн хувь нь эсийн гаднах шингэнд тархан байрладаг бөгөөд хүний амь насанд зайлшгүй шаардлагатай физиологийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Кальци нь булчин, судсыг чангалж, агшаадаг бол магни нь сулруулж, өргөсгөх үйлчилгээтэй. Хэрэв кальци, магнийн тэнцвэр алдагдаж кальцийн илүүдэл бий болбол магнийн шингээлтэд саад учруулна.Кальци, магни нь хоорондоо нягт холбоотой байдаг тул эдгээр хоёр эрдсийг тэнцвэртэй хэрэглэх нь чухал юм. Эрүүл хүний кальци, магнийн хамгийн тохиромжтой тэнцвэрийн харьцаа 2: 1 байдаг.
Зориулалт:
DHC кальци магни нь кальци магнийн хамгийн тохиромжтой тэнцвэрийг хадгалсан 306мг:206мг нэмэлт бүтээгдэхүүн бөгөөд яс, шүдийг эрүүл байлгахад шаардлагатай эрдэс бодисыг хялбар нөхөж авахад тусална.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой