Бидний тухай
about us

Бидний үйл ажиллагаатай танилцан цахим хуудсанд маань зочилж буй Танд талархал илэрхийлье.

Монгол хүний эрүүл жаргалтай амьдралын төлөө уриан дор манай хамт олон дэлхийн хөгжингүй орнуудаас өндөр чанартай эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг импортлон нийлүүлж хүн ардынхаа эрүүл мэнд болон эрүүл мэндийн салбарын хөгжилд өөрсдийн бодитой хувьд нэмрээ оруулахаар Сэтгэл, Зүтгэл, Итгэлээр тулгуурлан хичээнгүйлэн ажиллаж байна.

Бид шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт амжилт дээр тулгуурлан бүтээгдсэн, эмчилгээний өндөр идэвхтэй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийг хэрэглэгч, харилцагчиддаа нийлүүлэхийг хичээж ажилладаг гэдгийг дурьдахад таатай байна.

Бид нийгмийн өмнө хүлээсэн өндөр хариуцлага, мэргэжлийн болон бизнесийн ёс зүй, хууль дүрмийг баримталж хэрэглэгч түншээ эрхэмлэн дээдэлж, шударгаар өрсөлдөж, хамгийн шинэлэг, шинэ үеийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх болно.

Манай компанийг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч болон үйлчлүүлэгч нартаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсье!

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл