-3%
Хэмнэлт:1,140₮
Дэлгэрэнгүй
Сэтгэцийн олдмол өвчин болох дэмийрэл нь хэд хэдэн төрөл байдаг бөгөөд хамгийн түгээмэл нь “судасны дементи /тархины судасны эмгэгээс үүдэлтэй олдмол өвчин /”, “Альцгеймерийн өвчин /зөнөгрөх өвчин/” юм. Тархины судасны эмгэгийн улмаас судас бөглөрөх, урагдах зэргээр тархины аль нэг хэсэгт цусны урсгал тасалдсаны улмаас танин мэдэхүйн үйл ажиллагаа муудаж буй шинж тэмдгийг “Тархины судасны эмгэгээс үүдэлтэй олдмол өвчин” гэнэ. Гинкго билоба нь ийм “судасны өвчин”-өөс урьдчилан сэргийлэхэд тустай. Гинкго билобад агуулагдах флавоноид, гликозид, лактонууд нь биеэс хорыг гадагшлуулах, цусны урсгалыг сайжруулах үйлчилгээтэй. Тодруулбал, “санах ойн цонх” гэж нэрлэгддэг гиппокамп руу цусыг илгээх үүрэгтэй. Эдгээр үйлдлүүд нь тархины цусны урсгалыг сайжруулж, ой тогтоолт, санах ойг сэргээдэг.
Гингко билоба хандны тухай бяцхан түүх
Гинкго бол "амьд олдвор" гэж нэрлэгддэг эртний ургамал бөгөөд дэлхий дээр 300 сая жилийн өмнөөс оршиж ирсэн. Гингко модны навчийг Хятадад эрт дээр үеэс уламжлалат ургамлын гаралтай эм болгон ашиглаж ирсэн бөгөөд Японд хоргүйжүүлэх, үрэвслийн эсрэг эм болгон ашиглаж байна. Орчин үед гинкго билобагийн олон био идэвхит функцууд илчлэгдэж байна. Герман, Францад цусны судасны гэмтэл, сэтгэцийн эмгэгийг эмчлэх эм болгон худалдаалдаг.
Үйлчилгээ, үр дүн
Гингко билоба ханд нь тархины цусан хангамжийг дэмжиж, ой тогтоолт, санах ойг сэргээнэ.
Хэрэглэх заавар
Өдөрт 3 ширхгийг үдээс өмнө бүлээн усаар даруулж ууна.
20 наснаас дээш насны хүмүүс хэрэглэнэ.
Найрлага
Лактоз (сүүний), гинкго билоба ханд нунтаг/целлюлоз, глицерин тосны хүчил эфир, гааны сэнгэсэн үнэр, ниацин, Са пантотенат, өтгөрүүлэгч (метил целлюлоз), виматин В1, виматин В2, виматин В6.
3 шахмал тутамд агуулагдах хэмжээ
- Гингко навчны Флавоноид гликозид -43.2 мг
- Гингко навчны Терпен лактон -10.8 мг
Савлагаа
90 ширхэг, 30 хоногийн хэрэглээ
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой