brandTakamitsu Co.,Ltd

НОБИРҮН-Шоколадны амттай

85,00082,450₮

-3%

Хэмнэлт:2,550

Хүргэлттэй

Бүтээгдэхүүний тайлбар:

Нобирүн нь хүүхдийн өсөлтийн үед нэн шаардлагатай амин дэм, ашигтай нэгдлүүд, үүнд: B, D, K амин дэмүүд, мөн кальци, магни зэрэг эрдэс бодис, хүнсний эслэг, спирулина замагнаас гадна өсөлтийг дэмжих BonePep- ясны пептид зэрэг 12 төрлийн онцгой найрлагуудыг тэнцвэртэйгээр агуулсан өсөлтийг дэмжих, яс шүдийг бэхжүүлэх үйлчилгээтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм.

Нобирүн – нэмэлт тэжээлийг Япон улсын шим тэжээлийн мэргэжилтнүүд хүүхдийн өсөлтийг дэмжих зорилгоор тусгайлан хөгжүүлсэн бөгөөд худалдаанд гарсанаас хойш хэрэглэгчдийн хүлээлт, үйлчилгээ үр дүн, борлуулалтаараа 5 жил зах зээлдээ тэргүүлж байгаа, мөн олон улсын чанарын MON DE SELECTION - GOLD AWARD шагналыг 5 жил дараалан авсан, олон улсын үнэлгээний болон чанарын стандарт хангасан, дэлхийн жишигт нийцсэн шилдэг, аюулгүй бүтээгдэхүүн юм.


Хүүхдэд шаардлагатай шим тэжээл гэж юу вэ?

Хүүхдийн өсөлтөнд нөлөөлөгч 3 том хүчин зүйлийг Шим тэжээл, Дасгал хөдөлгөөн, Нойр гэж үздэг.

Насанд хүрэгчдээс ялгаатай нь хүүхдийн яс хурдан ургадаг. Ясны нягтрал 10 орчим наснаас эрчимтэй нэмэгдэж эхэлдэг бөгөөд ахлах ангид орох үед оргил үедээ хүрдэг гэж үздэг.

Энэ чухал үед хамгийн идэвхтэйгээр биедээ авах шаардлагатай шим тэжээл бол Кальци юм. Хэрэв энэ үед кальци дутагдвал ясжилт нь гүйцэж чадахгүй бөгөөд ясны нягтрал буурч улмаар яс нь хумигдаж, хугарах ч эрсдэлтэй. Өсөлтийн үедээ кальцийг биедээ хангалттай сайн авч чадвал ясны хэмжээг нэмэгдүүлж хүүхдийн эрүүл чийрэг өсөлтөнд томоохон нөлөө үзүүлдэг. Кальци нь авсан хэмжээгээр биед шингэдэггүй, бүтээгдэхүүнээс хамаарч биед шингэх хувь нь өөр өөр байдаг. Жишээ нь: сүүнээс 40%, жижиг загаснаас 33%, ногоо жимснээс 19% гэх мэтээр.

Иймд кальцийг өндөр хувьтай шингээхийн тулд магни, витамин D, уураг зэргийг хамтад нь авах чухал юм.

Нобирүн нь эдгээр шим тэжээл болон кальци, магнийг маш зохистой хэмжээгээр тэнцвэртэйгээр агуулсан. Өдөр бүр хоол хүнснээсээ шаардлагатай шим тэжээлийг бүрэн авах хэцүү. Ийм үед хялбар аргаар шим тэжээлийг нөхөх сонголт бол Нобирүн юм.

Дасгал хөдөлгөөн:

Дасгал хөдөлгөөн хийж ясанд тодорхой хэмжээний ачаалал үзүүлснээр эпифизийн шугам идэвхтэй ажиллаж өсөлтийг нэмэгдүүлдэг. Мөн булчингаа ашигласнаар өсөлтийн даавар ялгарч, хоолны дуршлыг нэмэгдүүлж, сайн унтаж амрахад ч нөлөөлдөг.

Хүүхдийн өсөлтийн үед тохирсон зохистой хөдөлгөөн гэдэг нь алхалт, сунгалт, дээс тоглох, усанд сэлэх, гар бөмбөг, сагс, бүжиг зэрэг гүйж харайж бүх биеэ хөдөлгөх хөдөлгөөнийг хэлнэ.

Нойр:

Чанартай, гүн нойр нь өсөлтийн үеийн дааврын ялгаралтыг нэмэгдүүлдэг тул хүүхдийн өсөлтөнд маш чухал юм.

Хүүхдийн өсөлтийг хэдэн насанд дэмжих нь илүү тохиромжтой вэ?

Хүүхдийн өсөлт нь шилжилтийн насанд илүү хурдан явагддаг ба хөвгүүдийн хувьд 9-14 нас, охидын хувьд 8-13 насандаа жилд 8-12 см өндөр болдог. Энэ үед ясны ургалт гайхалтай хурдан явагдаж ясны жин ч эрчимтэй нэмэгддэг тул эрүүл бат бөх ястай болох хамгийн чухал үе юм. Хүүхдийн өсөлтөнд ген нөлөөлдөг хэдий ч өсөлт эрчимтэй явагддаг шилжилтийн насанд өсөлтийг дэмжих бүтээгдэхүүн хэрэглэж бодит үр дүнд хүрэх бүрэн боломжтой.


BonePep буюу ясны пептид гэж юу вэ?

Тахианы өндөгийг амьдралыг бүтээгч биокапсул гэж үздэг бөгөөд 3хан долоо хоногийн хугацаанд дэгдээхэй болон бүрэлдэж шинэ амьдралыг бий болгодог.

Өндөгний шар уураг дахь фосвитин /phosvitin/ болон пептидүүд нь кальцийн холбогдох чадварыг нэмэгдүүлж, ясны эд эсийн нөхөн төлжилтийг мэдэгдэхүйц үр дүнтэйгээр нэмэгдүүлдэг болох нь олон судалгаагаар батлагдсан.

Нобирүн нь өндөгнөөс гарган авсан өсөлтийг дэмждэг пептид болох Bonepeр- ийг хамгийн өндөр найрлагатай агуулсан бүтээгдэхүүн юм.

Найрлага:

Энерги: 10.44 ккал

Уураг: 0.29г

Өөх тос: 0.15г

Сахар: 1.98г

Хүнсний эслэг: 0.002г

Кальци: 225мг

Витамин В₆: 1.00мг

Витамин Д: 1.98мг

Өндөгний шар пептид /BonePep/: 300мг

Хэн хэрэглэхэд тохиромжтой вэ:

  • Хүүхдийн өсөлтийг дэмжих зорилгоор бага болон өсвөр насны хүүхдүүд
  • Хоолны дуршил муу, шим тэжээлийн дутагдалтай хүүхдүүд
  • Сүү, сүүн бүтээгдэхүүний харшилтай хүүхдүүд кальци нөхөх зорилгоор
  • Оюуны ачаалалтайгаас хөдөлгөөний дутагдалд орох эрсдэлтэй хүүхдүүд
  • Спортоор хичээллэдэг хүүхдүүд
  • Амин дэм, эрдэс бодисыг нөхөх, яс шүдний эрүүл байдлыг хангах зорилгоор бүх насныхан
  • Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх зорилгоор эмэгтэйчүүд

Үйлчилгээ, ач тус:

  1. Ясны өсөлтийг дэмжиж өндөр болоход тусална.
  2. Яс болон шүдийг бэхжүүлж, бат бөх болгоно.
  3. Өсөлтийн үед хүүхдэд нэн шаардлагатай амин дэм, эрдэс бодисоор хангана.
  4. Хүүхдийг шим тэжээлийн дутагдлаас сэргийлнэ.
  5. Хүүхдийн өсөлтийн дутмагшилийг арилгана.
  6. Кальцийг нөхөж, ясны сийрэгжилтээс сэргийлнэ.

Хэрэглэх хэмжээ:

  • Өдөрт 1 ширхэгээр 2 удаа, эсвэл 2 ширхэгээр нэг дор зажилж хэрэглэнэ.
  • Бүтээгдэхүүний давуу тал:
  • Хүүхдийн шим тэжээлийн дутагдлыг нөхнө.
  • Өсөлтийн үед хүүхдэд нэн шаардлагатай амин дэм, эрдэс бодисоор хангана.
  • Яс болон шүдийг бэхжүүлж, бат бөх болгоно.
  • Ясны өсөлтийг дэмжиж өндөр болоход туслана.
  • Хүүхдийн өсөлтийн дутмагшлийг арилгана.
  • Кальцийг нөхөж, ясны сийрэгжилтээс сэргийлнэ.
  • Хүүхдийн өсөлтийг дэмжих зорилгоор хэрэглэнэ.
  • Бүх насныхан амин дэм, эрдэс бодисыг нөхөх, яс шүдний эрүүл байдлыг хангах, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Анхааруулга:

- Бага насны хүүхдийн хоолойд тээглэх, хахах эрсдэлтэй тул зажилж идэхийг анхаарна уу.

- Бэлдмэлийн найрлага дахь түүхий эдүүдээс харшилтай бол хэрэглэхийг хориглоно.


Хадгалах нөхцөл:

Чийгшил, нарны шууд тусгалаас хол, хуурай сэрүүн нөхцөлд хадгална.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл