-3%
Хэмнэлт:2,250₮
Нобирүн С нь “БАЙГАЛИЙН НАРНЫ ШИЛ” гэгддэг лютеин өдөрт авах хэмжээ их агуулсан гэдгээрээ давуу талтай.
Нүдний эмч нарын зөвлөгөөг дагаж нүдээ амраах дасгал хийх, дэлгэцийн хамгаалалтын шил зүүх, нүдний үйл ажиллагаанд чухал амин дэмүүдийг хэрэглэх гэх мэт энгийн дадлыг хэвшүүлснээр хараа муудах эмгэгээс сэргийлэх боломжтой.
Найрлага дэлгэрэнгүй:
Лютеин ба Зеаксантин:
Хүний нүдний хэвийн үйл ажиллагааг хангахын тулд олон тооны амин дэм микро элементүүд шаардлагатай байдаг. Тэдний дунд онцгой байрыг каротиноидууд болох лютеин зеаксантин эзэлдэг байна. Эдгээр нь навчит ногоо, хүнсний ногоо, жимс жимсгэнүүдэд их хэмжээгээр агуулагддаг шар өнгийн пигментүүд юм. Лютеин зеаксантин нь нүдний торлог бүрхэвчинд их хэмжээгээр агуулагддаг. Лютеин нь хлорофилл хүрэх боломжгүй цэнхэр спектрийн хэсгийг өөртөө шингээдэг ба энэхүү пигмент нь компьютер, гар утас, таблетын дэлгэцээс ялгарч буй гэрлийг саармагжуулж улмаар нүдийг хамгаалдаг. Үүний зэрэгцээ лютеин нь илүүдэл чөлөөт радикалууд болон исэлдүүлэгчдийг саармагжуулдаг. Торлог бүрхэвч дэх каротиноидууд оновчтой концентрацийг бий болгож холын харааг сайжруулахад тусалдаг. Каротиноидууд нь чөлөөт радикалуудыг саармагжуулж, улмаар нүдийг антиоксидантаар хангадаг. Мөн компьютер дээр маш их цаг зарцуулдаг хүмүүст үүсдэг нулимс цийлгэнэх, нүд аргах, хараа муудах зэрэг эмгэгүүдээс хамгаалдаг.
Нордикийн нэрс жимс:
Нэрс жимс нь холын харааг сайжруулахаас гадна хүний биед тустай бодис болох байгалийн инсулин агуулдаг. Инсулин нь бүхэлдээ бие махбодод антиоксидант нөлөө үзүүлдэг шинж чанартай бөгөөд архаг өвчин, хорт хавдрын эмгэгээс зайлсхийхэд тусалдаг. Нэрс нь дэлгэц удаан харснаас болж үүсдэг нүдний булчингийн хэт ачаалал, ядрахаас сэргийлдэг. Нэрс нь антиоксидант шинж чанартай тул стрессийн түвшинг бууруулахад тусалдаг бөгөөд энэ нь хараанд эерэг нөлөө үзүүлдэг байна . Архаг стрессээсээ болж харааны эрхтнүүдийн эмгэг бий болох ба харааны бэрхшээл үүсэх нүдний даралттай зэрэг ноцтой өвчин үүсгэдэг. Нэрс нь гэрэлд мэдрэмтгий эд болох нүдний торлог бүрхэвчийг тэжээлээр хангахад тусалдаг. Нэрс жимсний бусад ашигтай шинж чанарууд нь нүдний харааны хэвийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой хүчилтөрөгч, микроэлементүүдийн түвшинг хадгалдаг байна.
Цайр: Цайр нь хүний биед хамгийн өргөн тархсан бичил элементүүдийн нэг бөгөөд дархлаа тогтолцоог хэвийн байлгах, арьсны эрүүл мэндийг дэмжих, жижиг шархны эдгэрэлтийг түргэсгэх, мөн нөхөн үржихүйн эрүүл мэнд болон биед агуулагдах тестостероны түвшинг хэвийн байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Цайр нь амтлах, үнэрлэх мэдрэмжийг хэвийн хадгалах, уураг, өөх тос, нүүрс усны солилцоог дэмжихэд тусалдаг чухал хэрэгтэй элементэд ордог.
Хүний бие ойролцоогоор 2гр цайр агуулдаг. Биеийн өөр өөр эд эрхтнүүдэд тархсан байдалтай байдаг.Үүнд тархи, булчин, яс, бөөр, элэг гэх мэт орно.
Цайр нь 300 янзын ферментийн үйл ажиллагааг дэмждэг чухал кофактор юм. Цайр нь нүдний торлог бүрхэвчинд агуулагддаг бөгөөд А аминдэмийг хүний биед шимэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Цайр нь бүхэлдээ дархлааны системд эергээр нөлөөлж, бүрэнхий гэрэл дутагдсан үед нүдний хараанд сайнаар нөлөөлдөг. Бие дэх цайрын хангалттай агууламж нь харааны бэрхшээл үүсэхээс сэргийлдэг байна.
GABA: GABA амин хүчлүүд нь тархи, таламус, нугасны хэсэгт өндөр концентрацитай байдаг ба тархины үйл ажиллагааг зохицуулах санах ой, сэтгэн бодох үйл явцыг хангах тархины цусан хангамж эрчим хүчний үйл явцыг идэвхжүүлэх амьсгалын замын үйл ажиллагаа нэмэгдсэн глюкозын хэрэглээг хурдасгах бодисын солилцооны хортой бүтээгдэхүүнийг зайлуулах зэрэг үүрэг гүйцэтгэдэг.
GABA нь сэтгэцийн болон бие махбодын түвшинд тогтворжуулах үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тэнцвэрийг сэргээж, сэтгэл санааг хэвийн байлгахад тусалдаг. Энэ бодис нь санах ойн тодорхой үе шатанд оролцдог бөгөөд тайвшруулах, айдас, түгшүүрийг багасгадаг.
Витамин A: Витамин А (ретинол) нь хүний харааны эрхтнүүдийн үйл ажиллагаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ бодис нь нүдийг харанхуйд хэвийн харахад шаардлагатай хэмжээний меланиныг үйлдвэрлэх үүрэгтэй . А витамин нь нүдний торлог бүрхэвчийн гэрэл мэдрэх пигментүүд болох өнгөний пигмент, родопсин, иодопсинүүдийн үйл ажиллагааг зохицуулдаг. Родопсин нь нүдийг шөнийн цагаар хэвийн харахад чухал үүрэг гүйцэтгэдэг бол өнгөний пигмент нүдийг харанхуйд дасан зохицох хурдыг зохицуулдаг байна. Нүдний торлог бүрхэвчинд хамгийн их ретинол хуримтлагддаг нь шинжлэх ухаанаар батлагдсан. Тиймээс түүний дутагдал нь гэрэлд мэдрэмтгий пигментүүд тасалдсанаас болж харааны тунгалаг байдал хурдан буурахад хүргэдэг. Үүнээс гадна харааны тогтолцооны бусад тааламжгүй шинж тэмдгүүд үүсдэг байна.
Лактоферрин: Лактоферрин нь ангир уураг, сүү, шүлс, нулимс, ийлдэс, цусны эс, дархлааны тогтолцооны эсүүдэд агуулагддаг. Лактоферрин дархлааг сайжруулах, бактерийн эсрэг болон вирусийн эсрэг хамгийн сайн үйлчилгээ үзүүлдэг. Лактоферрин нь нулимсанд хамгийн их концентрацитай байдаг (ойролцоогоор 2мг/мл нулимсны уургийн 25%), дундаж концентраци нь 1.42мг/мл байна. Лактоферрин нь нүдний гадаргуугийн гомеостазыг хангаж, халдварын үед Т-лимфоцит ба макрофагуудын үйл ажиллагааг зохицуулдаг, эмгэг төрүүлэгч микрофлорын өсөлт, үрэвсэл үүсэхээ сэргийлдэг чухал бүрэлдэхүүн хэсэг юм.
Астаксантин: Астаксантин нь далайн ургамал , сам хорхой мэтийн жижиг амьтад болон улаан өнгийн загасанд агуулагддаг каротиноидын төрлийн будагч бодис.(пигмент) Нүд ядрахаас хамгаалж, хуурайшихыг нь багасгаж, нүдний даралт ихсэх болон нүдний эвэрлэг бүрхүүл цайхыг багасгадаг. Антиоксидант шинж чанартайн хувьд организмыг чөлөөт радикал болон бусад гаднын нөлөөнөөс хамгаалдаг байна Астаксантин тархи, нүдний эсрүү нэвтрэн орж чаддаг тул тэнд байдаг олон өвчин зовуурийг арилгахад тусалдаг. Тархины цусан хангамж муудсанаас болж тархи гэмтэхээс хамгаалдаг ба ой санамж муудах болон ой санамжаа алдах, амархан мартах зэрэг эмгэг зовуурийг газар авахаас хамгаалдаг байна. Түүнээс гадна мартамхай болохыг багасгаж анхаарал төвлөрлийг нэмэгдүүлж ой тогтоолтыг сайжруулан сэтгэхүйд сайнаар нөлөөлдөг. Эсийн ДНК-г гэмтэхээс хамгаалж амьдрах хугацааг нь 43% уртасгаж чаддаг ба үүгээрээ теломерыг уртасгаж эсийн хуваагдлыг нэмэгдүүлж хүний амьдрах хугацааг уртасгадаг байна.
Витамин Д: Д аминдэм нь зөвхөн нүдэнд төдийгүй бидний биед хэд хэдэн чухал үйл ажиллагааг зохицуулахад онцгой үүрэгтэй. Энэ нь эрүүл ясыг бүрдүүлэхээс эхлээд тархи, арьс, булчин зэрэг эрхтний үйл ажиллагаанд эергээр нөлөөлдөг. Ясны эрүүл мэндийн хувьд Д аминдэм нь кальци, фосфорын шимэгдэлтийг дэмжиж, бие дэх тэдгээрийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Дархлааг дэмжих, кальцийн шингээлтийг нэмэгдүүлэх, бат бөх, эрүүл яс, шүдийг дэмжих үйлчилгээтэй. Д витамин дутагдал нь нүдний эрүүл мэндэд муугаар нөлөөлж, хараанд нөлөөлдөг. Витамин Д дутагдлаас нүд хуурайших торлог бүрхэвчийн хэвийн байдал алдагдах зэрэг эмгэгүүд үүсдэг.
Үндсэн болон нэмэлт найрлага
2 шахмалд агуулагдах хэмжээ:
Энерги 7.15 ккал
Липид 0.004г
Давс 0.0007 г
Витамин Д 2.0 мкг
Уураг 0.02г
Витамин А 400мкг
Цайр 3,0 мг
Лютеин 0.5 мг
Зеаксантин 30 мкг
Нордик Жимс
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой