brandKyushin Pharmaceutical Co.,Ltd.

Кюүшин №30- Зүрхний амин дэм

48,00046,560₮

-3%

Хэмнэлт:1,440

Бүтээгдэхүүний тайлбар:

Амьтан, ургамлын гаралтай 7 төрлийн түүхий эдийн найрлагатай, тус бүрийн анагаах онцлогийг агуулсан 100 хувь байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Зүрхний архаг дутагдлаас үүдсэн зүрх дэлсэх, зүрхний хэм алдагдах, амьсгаадах, хавагнах, сульдаж ядрах, хөл гар хөхрөх зэрэгт сайн үр дүнг үзүүлэхээс гадна бидний өдөр тутамд тулгардаг дараах асуудлыг шийднэ.

Үүнд:

  • Архаг ядаргаа /нойргүйдэл, толгой манарах, стресс, ажлын идэвхи буурах/
  • Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үеийн хам шинж
  • Биед үүссэн хэт ачааллын үед /шатаар өгсөх, ууланд авирах, спортоор ачаалалтай хичээллэх, халуун саунд орсны дараа/
  • Байнгын зогсоо ажил хийснээс болж хөлийн судас лугшиж өвдөх үед
  • Согтууруулах ундаа болон тамхи, кофе хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй зүрх хэт ачааллах үед
  • Ярилцлага, шалгалт, илтгэл, хурлын үед хэт сандарч зүрх дэлсэх шинж тэмдгийг намдаана.


Үйлчилгээ, үр дүн:

“Кюүшин” бэлдмэл нь цусны эргэлтийг дэмжих, зүрхний булчингийн агших чадварыг сайжруулах, зүрхний хаван хөөх зэрэгт өндөр үр дүнтэй гэдэг нь Япон улсад хийгдсэн клиник судалгаагаар батлагдсан.


Хэрэглэх заавар:

1 удаад хэрэглэхдээ 2ширхэг үрлийг бүлээн усаар даруулан зажлахгүй залгиж ууна.


  • Эмчилгээний үед өглөө 2ш, орой унтахн өмнө 2ш үрлийг ууж хэрэглэнэ.
  • Урьдчилан сэргийлэх зорилгоор өглөө 2ш ууж хэрэглэнэ.
  • Бусад тохиолдолд зүрхний хэм алдагдсан үед тухайн үедээ 2ш ууж хэрэглэж болно.

Ууж хэрэглэснээс хойш тайван амрах хэрэгтэй ба идэвхитэй үйлдэл хийхгүй байвал зохино. 20минут орчмын дараагаас эмийн үйлдэл эхлэх бөгөөд биеийг тайвшруулж, шинж тэмдгийг намдаана.


Анхааруулга:

  • Зүрхний пульс 60-аас доош үед болгоомжтой хэрэглэнэ.
  • 15-с доош насны хүмүүс хэрэглэхгүй

Уг бэлдмэлийг хэрэглэж байх үед дотор муухайрах, бөөлжих, арьсан дээр тууралт, улайлт загатнах зэрэг шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандана уу. Уг бэлдмэл нь урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй болно.


Нэг хайрцагт: 30 ширхэгтэй

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл