-3%
Хэмнэлт:435₮
Бүтээгдэхүүний тайлбар
Сейроган эм нь Япон улсад үйлдвэрлэсэн, ходоод гэдэсний хямрал, хоолны хордлого, бөөлжилт, суулгалтыг зогсоох үйлчилгээтэй. Анх 1904 оны Орос-Японы дайны үед бохирдсон уснаас шалтгаалсан гэдэсний халдварт өвчинтэй тэмцэх арга хайж Сейроган эмийг бүтээснээс хойш Оросыг дарсан үрэл гэж алдаршин одоог хүртэл 100 гаруй жилийн турш Япон өрх бүрийн эмийн санд байсаар байна.
Сейроган нь ходоод гэдэсны хямрал, хоолны хордлого, суулгалт, бөөлжилтийн үед өндөр үр дүн үзүүлдэг тул айл бүрийн эмийн сан, автомашин бүрт зайлшгүй байх шаардлагатайгаас гадна аялал зугаалга, албан томилолтоор явах үед ч хамгийн түрүүнд шаардагдах анхны тусламжын эм юм. Ургамлын өвөрмөц хурц үнэртэй, бусад гүйлгэлт суулгалтын эмүүдтэй харьцуулахад 100% ургамлын гаралтай учраас гэдэсний хэвийн орчинг алдагдуулахгүй давуу талтай.
Үйлчилгээ, үр дүн
Бактерийн халдварын улмаас үүсэх гэдэсний үрэвслийг намдааж суулгалтын эсрэг үйлчилгээ үзүүлнэ, ходоод гэдэсний усны агууламжыг зохицуулна.
Бактерийн эсрэг/стафилококк, шигел, холерын савханцар, гонококк/, малярийн эсрэг, халуун бууруулж, үрэвслийг намдаана.
Нарийн гэдэсний үрэвслийг намдааж, суулгалтын эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
Ходоодны хучуур эдийн нөхөн төлжилтийг дэмжих, ходоодны салст бүрхүүлийн үрэвслийн эсрэг, ханиалга намдаах, үрэвслийн эсрэг, хордлого тайлах, гэдэсний агчил тавиулах зэрэг үйлдэлтэй.
Хэрэглэх заалт
Хэрэглэх арга
Анхааруулга
Цусан суулга, өндөр халуурах шинж бүхий хүнд явцтай суулгалтын үед эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэнэ.
Жирэмсэн ба хөхүүл эхчүүд, элэг бөөрний өвчтэй хүмүүс хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авна.
Бусад суулгалтын эсрэг эмүүдтэй хольж хэрэглэж болохгүй.
Ходоод гэдэсний өвчний эмчилгээнд 1 долоо хоног хэрэглэхэд үр дүн гарахгүй эсвэл сөрөг нөлөө илэрвэл эмчилгээг зогсоон эмчид хандана.
Нэг савандаа 100ширхэг үрэл.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой