brandInternational Home Medical

Глюкозамин Акти №300

78,00075,660₮

-3%

Хэмнэлт:2,340

Хүргэлттэй

Бүтээгдэхүүний тайлбар:

Глюкозамин нь бие махбодын холбогч эд болох мөгөөрс, үе холбоос, шөрмөс, зүрхний хавхлага, үений шингэн болон үс, хумсны бүтцэд оролцдог. Нас ахих тутам хүний бие махбодод глюкозамины нийлэгжилт буурдаг. Хүнд хөдөлмөр, хөдөлгөөний дутагдал, биеийн жингийн илүүдэл зэргээс шалтгаалан үений мөгөөрс аажмаар нимгэрч, гэмтэж уян хатан чанараа алддаг. Улмаар үений хөдөлгөөн зовиуртай болж хязгаарлагдах, үеэр шаржигнаж дуугарах, хөших, хавдах, өвдөх зовиурууд гарч эхэлдэг. Япон улсад үйлдвэрлэсэн ГЛЮКОЗАМИН АКТИ нь аварга загасны мөгөөрсний ханд, гиалуроны хүчил, далайн амьтад, ургамлын найрлагатай үений мөгөөрсийг нөхөн төлжүүлэх, үрэвсэл дарах, өвдөлт намдаах гурвалсан үйлчилгээтэй. Гиалуроны хүчил нь үений мөгөөрсийг “бүтээгч” глюкозамины нийлэгжилтийг дэмждэг бөгөөд хондроитин агуулаагүй тул ходоод цочроохгүй давуу талтай бүтээгдэхүүн юм.

Үйлчилгээ, үр дүн:

  • Үений мөгөөрсөн эдийг нөхөн төлжүүлнэ
  • Остреоартрит, Ревматойд артрит эмгэгийн үед үений мөгөөрсөн эдийн үрэвслийг намдаана.
  • Үе мөчний үрэвслээс шалтгаалсан өвдөлтийг намдааж тайвшруулна.
  • Гиалуроны хүчил агуулсан тул арьсны чийгийг хадгалснаар уян хатан чанар болон үрчлээнээс сэргийлнэ.
  • Үений гулгамтгай байдлыг дэмжиж үений идэвхтэй хөдөлгөөнийг сайжруулна.
  • Цусны бүлэгнэлтийг сааруулж, цусыг шингэлж цусны эргэлтийг сайжруулна

Хэрэглэх заавар:

  • 15-аас дээш насныхан өдөрт 10 ширхгээр усаар даруулж ууна.
  • Өдөрт авах тунгаа хувааж хэрэглэх нь илүү зохимжтой
  • Хавсарсан эмчилгээ хийлгэж байгаа бол эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэнэ

Нэг хайрцагт: 300ширхэгтэй

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл