brandMinophagen Pharmaceutical

СТРОНЖЕР МИНОФАГЕН C Ампул

315,000₮

Бүтээгдэхүүний тайлбар

A,B,C,D вирусээр үүсгэгдсэн Гепатит болон бусад хордлогоос үүссэн элэгний архаг үрэвсэлийн эсрэг нөлөөлнө, элэгний эсийг нөхөн төлжүүлэх, элэгний эсийн задралыг зогсоох, вирусын идэвхжилийг дарангуйлах үйлчилгээтэй, чихэр өвснөөс гаргаж авсан Япон улсад үйлдвэрлэгдсэн оригинал бүтээгдэхүүн юм.

Хэрэглэх заалт

ЭЛЭГНИЙ АРХАГ ҮРЭВСЭЛ:

  • Элэгний эсийн нөхөн төлжих процессыг идэвхижүүлэх
  • Дархлал сайжруулах
  • Элэгний үйл ажиллагааны алдагдлаас үүссэн элэгний архаг үрэвсэл
  • Согтууруулах ундаа болон бусад төрлийн хордлогоос
  • A,B,C,D вирусээр үүсгэгдсэн элэгний архаг үрэвсэл
  • Вирусийн өсөлт болон идэвхжлийг дарангуйлах үйлдэл үзүүлэх үед
  • Стоматит (амны гэмтэл)
  • Үс халцралтын үед


АРЬСНЫ ӨВЧИН, ХАРШИЛ:

  • Экзем Дерматит
  • Жижиг тууралтууд
  • Чонон хөрвөс
  • Тоосны харшил
  • Эмийн харшил
  • Бусад харшил

Хэрэглэх заавар

НАСАНД ХҮРСЭН ХҮНД: 5-20мл бэлдмэлийг хоногт 1 удаа судсанд тарина.

Элэгний архаг үрэвслийн үед бэлдмэлийг хоногт 1 удаа 40-60мл-р (2-3 ампул) судсаар натри хлорид уусмалтай хольж хэрэглэнэ.

Шаардлагатай тохиолдолд хоногийн дээд тунг 100мл (5 ампул) хүртэл ихэсгэж болно.

Найрлага

Моноаммоний глицирзинат -53мг

Глицин -400мг

Л-цистейн гидрохлорид гидрат -22,29мг

ДЛ- метионин -

Анхааруулга

Бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно. Чихэр өвсний үндэс агуулсан бусад бэлдмэлтэй хамт хэрэглэхэд үйлдэл нь давхцаж болзошгүй. Бусад шээс хөөх эмтэй хавсарч хэрэглэх үед цусан дахь Калийн хэмжээ багасдаг тул болгоомжтой хэрэглэнэ. Өвчтөний нас болон өвчтөний шинж тэмдгээс хамаарч эмчийн зааврын дагуу тунг зохицуулна.

ГАЖ НӨЛӨӨ: Толгой эргэх, нүүр халуун оргих, цусны даралт ихсэх

Хадгалалт

ХАДГАЛАЛТ: Тасалгааны хэмд 1-30°C-д хадгална.

Нэг хайрцагт 30ширхэг.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл