Орихиро хэвлийн өөхийг багасгах, шээсний хүчил бууруулагч

69,00066,930₮

-3%

Хэмнэлт:2,070

ORIHIRO Functional Food Fat & Uric Acid Down нь Япон улсын функциональ хүнсний (Foods with Function Claims, FFC) ангилалд бүртгэгдсэн бүтээгдэхүүн бөгөөд:

  • Биеийн өөх тосыг бууруулахад дэмжлэг үзүүлэх
  • Цусан дахь шээсний хүчлийн хэмжээг хэвийн түвшинд хадгалахад туслах
  • Илүүдэл жин болон пурины солилцоонд анхаардаг хүмүүст зориулсан

давхар үйлдэлтэй бүтээгдэхүүн юм.

Functional Food гэж юу вэ?

Япон улсын функциональ хүнс нь зөвхөн шим тэжээл өгөхөөс гадна эрүүл мэндийг дэмжих тодорхой физиологийн үйлдлийг шинжлэх ухааны үндэслэлээр баталгаажуулсан бүтээгдэхүүн байдаг. Иймд давхар үйлчилгээ, давхар үр дүн бүхий шээсний хүчлийг бууруулж, хэвлийн өөхийг багасгах бүтээгдэхүүнийг хэрэглэснээр

Онцлог давуу тал

✅ Биеийн өөх тосны хуримтлалыг бууруулахад дэмжлэг үзүүлнэ

✅ Шээсний хүчлийн түвшинг зохицуулахад тусална

✅ Өдөр тутмын эрүүл амьдралын хэв маягийг дэмжинэ

✅ Япон улсын чанар, аюулгүй байдлын стандартаар үйлдвэрлэгдсэн

Хэнд тохиромжтой вэ?

  • Илүүдэл жинтэй эсвэл хэвлийн өөх ихтэй хүмүүс
  • Шээсний хүчлийн хэмжээ өндөр гарах хандлагатай хүмүүс
  • Дунд болон ахимаг насныхан

ЯАГААД ХЭВЛИЙН ӨӨХӨӨ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Хэвлийн өөхний хэмжээг тодорхойлох хамгийн энгийн бөгөөд үнэн зөв арга бол бүсэлхийн тойргийг хэмжих юм. Эмэгтэйчүүдийн хувьд 80 см, эрчүүдийн хувьд 90 см-ээс дээш байвал дотор өөхний хэмжээ ихсэж байгаа шинж юм.

 

Эрэгтэйчүүдэд:

Эмэгтэйчүүд:

Хэвийн

94 см-ээс бага

80 см-ээс бага

Эрсдэлтэй

94-102 см

80-88 см

Өндөр эрсдэлтэй

102 см-ээс дээш

88 см-ээс дээш

 

Хэвлийн хэсэгт хуримтлагдсан өөх нь зөвхөн гоо сайхны асуудал биш юм. Ялангуяа дотор эрхтний эргэн тойронд хуримтлагдсан висцерал /дотор/ өөх нь бодисын солилцооны үйл ажиллагаанаас гадна дотор эрхтэнүүдийн хэвийн үйл ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлдөг.

Хэвлийн өөх ихсэх нь:

·        Бодисын солилцооны тэнцвэр алдагдах

·        Цусан дахь сахарын зохицуулалт муудах

·        Инсулины мэдрэг чанар буурах

·        Жин нэмэгдэх

·        Дааврын тэнцввэр алдагдах

·        Үрэвслийн бодис ихээр үүсэх

·        Эрүүл мэндийн олон төрлийн эрсдэлт хүчин зүйлсийг нэмэгдүүлэхтэй холбоотой байдаг.

ХЭВЛИЙН ӨӨХ ХЭРХЭН ҮҮСДЭГ ВЭ?

1.     Генетикийн хүчин зүйл 

2.     Гормоны тэнцвэргүй байдал:

·        Кортизол (стрессийн даавар): Архаг стресс нь кортизолын түвшинг нэмэгдүүлдэг. Кортизолын хэмжээ ихсэх нь хэвлийд дотор эрхтний өөхний хуримтлалыг нэмэгдүүлдэг. Ийм учраас стресстэй хүмүүс биеийн жин мэдэгдэхүйц нэмэгдээгүй ч хэвлийн хэсгээр өөхлөдөг.

·        Эстроген: Эстрогений түвшин буурах тусам (ялангуяа цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдэд) өөхний тархалт хэвлий рүү шилждэг. Ийм учраас олон эмэгтэйчүүд цэвэршилтийн дараа нийт жин ихээр нэмээгүй ч хэвлийн хэсгээр өөхлөдөг.

·        Инсулин: Нүүрс усны хэт их хэрэглэснээс үүдэлтэй инсулины ихсэлт нь висцерал өөхний хуримтлалыг нэмэгдүүлдэг.

3.     Согтууруулах ундааны хэрэглээ:

·        Архи, пиво нь элгэнд задралд орж, дотор өөх хуримтлагдахад хүргэдэг. Тогтмол хэтрүүлэн хэрэглэх нь "шар айрагны хэвлий" үүсгэдэг.

4.     Суурин амьдралын хэв маяг:

·        Дасгал хөдөлгөөнгүй байх, ялангуяа удаан хугацаагаар суух нь дотор эрхтний өөх хуримтлагдахад хүргэдэг. Дасгал хөдөлгөөн, ялангуяа аэробикийн дасгал нь дотор эрхтний өөхийг бууруулдаг.

5.     Нойргүйдэл:

·        Нойрны чанар муу эсвэл хангалтгүй, тогтмол цагт унтахгүй байх нь кортизолыг нэмэгдүүлж, висцерал өөхний хуримтлалыг нэмэгдүүлдэг.

ШЭЭСНИЙ ХҮЧИЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Шээсний хүчил (uric acid) нь хүний биед агуулагдах пурин хэмээх бодис задрах үед үүсдэг хаягдал бүтээгдэхүүн юм. Пурин нь биеийн эсүүд болон зарим хоол хүнсэнд (улаан мах, дотор мах, зарим төрлийн загас зэрэг) байдаг.

  1. Пурин задарч шээсний хүчил үүснэ.
  2. Шээсний хүчил цусаар дамжин бөөр рүү очно.
  3. Бөөр шээсээр дамжуулан гадагшлуулна.

Хэрэв цусан дах шээсний хүчлийн хэмжээ хэт ихэсвэл бөөрөөр гадагшлахаас өмнө талст хэлбэрээр үе мөч болон эдэд хуримтлагдаж:

  • Тулай өвчин үүсгэх,
  • Бөөрний чулуу үүсгэх,
  • Үе мөч өвдөх, хавдах шалтгаан болох боломжтой.

Шээсний хүчил ихсэхэд нөлөөлдөг зүйлс:

  • Улаан мах, дотор мах хэтрүүлэн хэрэглэх
  • Архи, ялангуяа шар айраг ихээр хэрэглэх
  • Чихэрлэг ундаа их уух
  • Илүүдэл жин
  • Бөөрний зарим өвчин
  • Зарим эмийн хэрэглээ

ХЭН ХЭРЭГЛЭХЭД ТОХИРОМЖТОЙ ВЭ?

✓ Хэвлийн өөхлөлтдөө санаа зовж буй хүмүүс

✓ БЖИ (BMI) 24–30 насанд хүрэгчид

✓ Шээсний хүчлийн түвшингээ хянахыг хүсэгчид

✓ Эрүүл амьдралын хэв маягаа дэмжихийг зорьж буй хүмүүс

 

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Өдөрт 2 шахмалыг хоолны дараа хангалттай хэмжээний усаар даруулж хэрэглэнэ.

Илүү сайн үр дүнд хүрэхийн тулд:

• Тогтмол дасгал хөдөлгөөн хийх

• Тэнцвэртэй хооллох

• Ус сайн уух

• Архины хэрэглээг хязгаарлахыг зөвлөж байна

 

ҮНДСЭН ИДЭВХТ НАЙРЛАГА: Хар цагаан гаа (Black Ginger) нь Зүүн Өмнөд Азид уламжлалт байдлаар хэрэглэгдэж ирсэн ургамал юм.

Хар цагаан гаанаас гаргаж авсан Полиметоксифлавон – 12 мг

·        Бодисын солилцоог идэвхжүүлнэ

·        Калори шатаалтыг нэмэгдүүлнэ

·        Хэвлийн хэсгийн өөхний хуримтлалыг бууруулна

·        Өөх тос хуримтлагдахаас сэргийлэхэд дэмжлэг үзүүлнэ

·        Цусны сахарын тогтвортой байдлыг дэмжинэ

·        Антиоксидант үйлчилгээтэй

Лютеолин – 10 мг

·        Шээсний хүчлийн хэмжээг тогтвортой байлгахад туслана

·        Шээсний хүчил үүсч хуримтлагдахаас сэргийлнэ

·        Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.

 

ШИМ ТЭЖЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ (2 шахмалд)

Калори – 2.4 ккал

Уураг – 0.014 г

Өөх тос – 0.02 г

Нүүрс ус – 0.53 г

Давс – 0–0.01 г.

 

АНХААРУУЛГА

• Бүтээгдэхүүнд орсон найрлагад харшилтай бол хэрэглэхгүй.

• Жирэмсэн болон хөхүүл эхчүүд хэрэглэхийн өмнө эмчтэй зөвлөлдөнө үү.

Тэнцвэртэй хооллолт, тогтмол хөдөлгөөнтэй хослуулан хэрэглэх нь илүү үр дүнтэй.

Pocket урьдчилгаагүй хувааж төл

Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Төстэй бүтээгдэхүүн

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл