brandKyushin Pharmaceutical Co.,Ltd.

Кюүшин №100+Пульс оксиметр+Цайр

149,00091,000₮

-39%

Хэмнэлт:58,000

Богино тайлбар
Бэлгийн багц нь зураг дээрх шиг баглаа савгүй.

Кюүшин №100

Бүтээгдэхүүний тайлбар:

Амьтан, ургамлын гаралтай 7 төрлийн түүхий эдийн найрлагатай, тус бүрийн анагаах онцлогийг агуулсан 100 хувь байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Зүрхний архаг дутагдлаас үүдсэн зүрх дэлсэх, амьсгаадах, хавагнах, сульдаж ядрах, хөл гар хөхрөх зэрэгт гайхамшигтай үр дүнг үзүүлэхээс гадна бидний өдөр тутамд тулгардаг дараах асуудлыг шийднэ.

Үүнд:

  • Архаг ядаргаа /нойргүйдэл, толгой манарах, стресс, ажлын идэвхи буурах/
  • Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үеийн хам шинж
  • Биед үүссэн хэт ачааллын үед /шатаар өгсөх, ууланд авирах, спортоор ачаалалтай хичээллэх, халуун саунд орсны дараа/
  • Байнгын зогсоо ажил хийснээс болж хөлийн судас лугшиж өвдөх үед
  • Согтууруулах ундаа болон тамхи, кофе хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн зүрх ачааллах үед
  • Ярилцлага, шалгалт, илтгэл, хурлын үед хэт сандарч зүрх хүчтэй цохилох тохиолдолд.

Үйлчилгээ, үр дүн:

“Кюүшин” бэлдмэл нь цусны эргэлтийг дэмжих, зүрхний булчингийн агших чадварыг сайжруулах, зүрхний хаван хөөх зэрэгт өндөр үр дүнтэй гэдэг нь Япон улсад хийгдсэн клиник судалгаагаар батлагдсан.

  1. Зүрхний булчингийн агших чадварыг нэмэгдүүлж цусны эргэлт сайжруулан, зүрхний хаванг хөөж, амьсгалын үйл ажиллагааг дэмжин хүчилтөрөгчийн дутагдлыг нөхөх, биеийн эрч хүчийг сэргээх, тайвшруулах зэрэгт өндөр үйлчилгээтэй.
  2. Захын цусны эргэлт сайжруулан зүрхний үйл ажиллагааг дэмжинэ.
  3. Биеийн үйл ажиллагааг идэвхжүүлэн эрч хүчийг нэмэгдүүлнэ.
  4. Амьдралын эрч хүч болон оюун санааны доройтлыг нөхөн сэргээнэ.
  5. Хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг сайжруулж, бэлдмэлийн найрлага дахь бодисын шимэгдэлтийг дэмжинэ.
  6. Тайвшруулах үйлчилгээтэй тул стрессээс шалтгаалах мэдрэлийн хурцадмал байдлыг тайвшруулна.

Найрлага:

  • Бах мэлхийн хор (bufotoxin) 0.833mg
  • Үхрийн цөсний чулуу (cow bezoar) 0.500mg
  • Бугын хатаасан цусан эвэр (cervi parvum cornu) 0.833mg
  • Хүн орхойдой (Ginseng) 3.833mg
  • Сувд(Pearl) 1.250mg
  • Borneol 0.450mg
  • Баавгайн цөс 1.000mg


Анхааруулга:

  • Зүрхний пульс 60-аас доош үед хэрэглэхгүй
  • 15-с доош насны хүмүүс хэрэглэхгүй


Цайр - Дэлгэрэнгүй

Цайрын ачаар үс, хумс, арьсны нөхөн төлжилт жигд явагддаг. Нөөшилсөн, боловсруулсан хоол хүнс их хэрэглэдэг, хэт их хоолны дэглэм барьдаг хүмүүс цайрын дутагдалд орох эрсдэлтэй байдаг. Хэрэв цайрын дутагдал даамжирвал арьс ширүүн болж, үс унахаас гадна ядрах, бие сульдах, ханиад хүрэхдээ хурдан болдог. Мөн цайр нь эрэгтэй хүний түрүү булчирхайд их агуулагддаг бөгөөд бэлгийн дааврын нийлэгжилтэд оролцдог тул цайрын дутагдалтай тохиолдолд үр тогтоох чадвар буурдаг.

Үйлчилгээ, үр дүн

Цайр нь уургийн нийлэгжилтийг идэвхжүүлж, арьс, салст бүрхэвчийг эрүүлжүүлж, шархны эдгэрэлтийг дэмжинэ. DHC Цайрын бэлдмэл нь биед чухал ач холбогдолтой эрдэс бодис болох селен, хромыг нэмэлтээр агуулдаг. Ходоодонд өнгөр тогтоох зорилгоор гүйлгэлт, суулгалтын үед хэрэглэнэ. Биеийн тамир тэнхээ муудсан, хоолны дэглэм барьж байгаа хүмүүс, эрчүүдийн үр тогтоох чадварыг сайжруулахад байнга хэрэглэвэл тохиромжтой нэмэлт бүтээгдэхүүн юм.

Хэрэглэх заавар

Өдөрт 1 ширхгийг хоолны дараа бүлээн усаар даруулж ууна.

15 наснаас дээш насны хүмүүс хэрэглэнэ.

Найрлага

Мөөгөнцөр (хром агуулсан), мөөгөнцөр (селен агуулсан) цайрын глюконат, желатин, целлюлоз, глицерин өөх тосны хүчлийн эфир, карамель, титаны исэл, нарийн цахиурын давхар исэл.

1 өдрийн хэрэглээнд агуулагдах хэмжээ.

цайр -15 мг

хром -60 мкг

селен -50мкг

Савлагаа

30 ширхэг, 30 хоногийн хэрэглээ

Pocket урьдчилгаагүй хувааж төл

Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл