-3%
Хэмнэлт:1,650₮
DHC Deep cleasing oil“ нь Испанийн органик чидун жимснээс гаргаж авсан "Flor de Aceite" (тосон охь) – ийг их хэмжээгээр агуулдаг. "Flor de Aceite" бол гараар түүж бэлтгэсэн чидун жимсийг чулуун тээрмээр буталж, анхны хэдхэн дуслыг цуглуулан хийдэг үнэт тос бөгөөд арьсны тослогтой төстэй тул арьсыг хамгаалдаг. Тосон суурьтай цэвэрлэгч нь хамгийн дээд зэргийн чийгшүүлэгч үйлчилгээтэй нүүр цэвэрлэгч юм. Энэ нь тослогийг хялбархан уусгаж, нүүр будалтын бүх ул мөрийг (усны хамгаалалттай сормуусны будаг, нарнаас хамгаалах тос гэх мэт) арилгаж, арьсыг толигор, цэвэрхэн болгоно. Энэхүү тосон цэвэрлэгч нь дараах 3 шатлалт үйлчилгээ, үр дүнг үзүүлнэ.
Гол найрлага:
Organic olive oil - Антиоксидантаар баялаг оливын тос нь арьсны нүх сүвийг бөглөхгүйгээр чөлөөт радикалуудаас арьсыг хамгаалдаг
Rosemary leaf oil - Тааламжтай үнэр нь сэтгэл сэргээх төдийгүй арьсанд тэжээл өгнө
Tocopherol (vitamin E) - Байгалийн арьс чийгшүүлэгч төдийгүй антиоксидант тул хөгшрөлтөөс сэргийлдэг.
Хэрэглэх заавар: Хуурай гар дээрээ 2-3 удаа шахан авч нүүрэндээ жигд түрхэж 20 секунд орчим массажлана. Үүний дараа бүлээн усаар зайлна. Хэрэглэсний дараа хөөсөн нүүр цэвэрлэгчээр угааж болно.
Хэмжээ:120 ml
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой