Нэкст Женерэйшн Хеалт ХХК нь НҮБ-ийн тогтвортой хөгжлийн зорилго “SDGs-17” -г бизнесийн үйл ажиллагаандаа баримтлан ажилладаг бөгөөд Тогтвортой хөгжлийн 3-д тусгасан “Эрүүл мэндийг дэмжих” зорилгын хүрээнд жил бүр эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр сайн үйлсийг аяныг зохион байгуулж ирсэн билээ. Энэ удаа Кристина нобел хүүхдийн сантай хамтран тус төвийн “Нархан” гэр хотхонд хамрагддаг хүүхдүүдийн дархлааг дэмжих зорилгоор Спимате хөх ногоон замаг болон гарын бэлгийг гардуулан сайн үйлийн аян хийлээ.
“Нархан” гэр хотхонд 5-18 насны нийт 55 хүүхэд байнгын байрлаж амьдардаг байна. Кристина Ноблийн Хүүхдийн Сан (CNCF) нь хүүхэд нэг бүр аливаа хэлбэрийн хүчирхийлэл, дарангуйлал, айдас, зовлон зүдүүрээс ангид хайр халамж, хүндлэл дүүрэн орчинд амьдрах эрхтэй гээд эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд сэтгэлзүйн болон эрүүл мэндийн тусламж үзүүлэхээс гадна, хүүхдийн сурч боловсрох, хөгжих хэрэгцээг тасралтгүй ханган ажилладаг бөгөөд хүүхдийг ирээдүйдээ итгэлтэй, сэтгэлзүйн хувьд хүчирхэг, биеэ даасан бие хүн болгон төлөвшүүлэхэд онцгой анхаарч ажилладаг байна.
Манай хамт олон тус сангийн үйл ажиллагааг цаашид дэмжин хамтарч ажиллахаар болсон. Мөн аж ахуй нэгж байгууллага, хувь хүмүүсийг гэрэлт ирээдүй болсон хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, боловсрол, танин мэдэхүйн бүхий л асуудалд тусламжийн гараа сунгахыг уриалж байна.