Удаан хүлээсэн DHC ЯПОН Кальци магни ИРЛЭЭ

2023-07-31 01:36
 Удаан хүлээсэн DHC ЯПОН Кальци магни ИРЛЭЭ

Ясны сийрэгжилтээс сэргийлнэ- DHC Кальци магни

Үнэ:19,000₮, Капсул

Дэлгэрэнгүй

Насанд хүрсэн 50 кг жинтэй хүний биед 1 кг орчим кальци агуулагддаг бөгөөд түүний 99% нь яс, шүдэнд байдаг. Үлдсэн 1% нь эс болон цусанд агуулагддаг бөгөөд булчингийн агшилт, мэдрэлийн дохио дамжуулах зэрэг физиологийн олон чухал үйл ажиллагааг хариуцдаг. Кальци нь мөн зүрхний булчинг тогтмол хөдөлгөж байх үүрэгтэй. Хүний биед кальци дутагдахад нэн тэргүүнд ясны кальцийг уусгаж нөхөх зохицуулалттай байдаг. Тиймээс кальци дутагдсан хэвээр байвал яс нь хэврэг болсноор ясны сийрэгжилт явагдах нэг шалтгаан болно. Кальцийн дутагдал нь ихэвчлэн нүдэнд үзэгдэж, анзаарагдахгүйгээр илэрнэ. Хэрэв уур бухимдал нэмэгдэх, хөлийн шөрмөс татах зэрэг шинж тэмдэг илэрвэл кальци дутагдсан байх магадлалтай. Ялангуяа эмэгтэйчүүд хүүхдээ хөхөөр хооллох үедээ кальциа их хэмжээгээр алддаг. Мөн цэвэршилтийн дараа ясны жин огцом буурч, кальцийн шимэгдэлт мууддаг тул аль болох эрт кальцийг хадгалж нөөцөлж авах нь чухал юм.

Кальцитай нягт холбоотой магни нь бие махбод дах 300 орчим ферментийн үйл ажиллагааг дэмждэг чухал эрдэс юм. Бие махбодод агуулагдах магнийн 50 гаруй хувь нь ясанд, үлдсэн хэсэг нь булчин болон зөөлөн эдэд, цөөн хувь нь эсийн гаднах шингэнд тархан байрладаг бөгөөд хүний эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай физиологийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Кальци нь булчин, судсыг чангалж, агшаадаг бол магни нь сулруулж, өргөсгөдөг тул мэдрэлийн булчинг сулруулж тайвшруулах үйлчилгээтэй. Хэрэв кальци, магнийн тэнцвэр алдагдаж кальцийн илүүдэл бий болбол магнийн шингээлтэд саад учруулна. Кальци, магни нь хоорондоо нягт холбоотой байдаг тул эдгээр хоёр эрдсийг тэнцвэртэй хэрэглэх нь чухал юм. Эрүүл хүний кальци, магнийн хамгийн тохиромжтой тэнцвэрийн харьцаа 2: 1 байдаг.

Үйлчилгээ, үр дүн

Яс, шүдийг эрүүл байлгахад шаардлагатай эрдэс бодисыг хялбар нөхнө. Ясны сийрэжилтээс сэргийлж, ясыг бэхжүүлнэ.

Найрлага

Доломит (кальцийн карбонат магни), лактоз, фрукто-олигосахарид, казеин фосфопептид (сүүн бүтээгдэхүүн орсон), желатин, кальцийн стеарат, тогтворжуулагч (гуар бохь), өнгө оруулагч (наймаалжны хар бэх), витамин Д3.

3 шахмалд тутамд агуулагдах хэмжээ:

Кальци -360 мг

Магни -206 мг

Витамин Д -2.2 мкг

Савлагаа

90 ширхэг, 30 хоногийн хэрэглээ

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл