2025 оны 10 сарын 10

“Нэкст Женерэйшн Хеалт” ХХК нь өндөр технологийн, чанартай эм, тариа, биологийн идэвхт бүтээгдэхүүн, зохицуулах үйлчилгээтэй хүнс, гоо сайхны бүтээгдэхүүнийг Япон улсаас импортлон Монголын зах зээлд нийлүүлдэг билээ.
Японы 45 жилийн түүхтэй DHC брэндийн витаминжуулалтын аяны хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн өрхийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж, эрүүл жирэмслэлт болон эрүүл хүүхэд төрүүлэх нөхцөлийг дэмжих зорилгоор жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүдэд фолийн хүчил витамин хандивлалаа. 👩🍼💊
Жирэмсний эхний гурван сар нь ургийн эрхтэн тогтолцооны үүсэл, хөгжил явагддаг хамгийн эмзэг бөгөөд чухал үе шат юм. Энэ хугацаанд урагт шаардлагатай олон төрлийн амин дэм, эрдэс бодисын хэрэгцээ нэмэгддэг бөгөөд тэдгээрийн дотроос фолийн хүчил онцгой ач холбогдолтой.
Фолийн хүчил нь урагт мэдрэлийн гуурсын гаж хөгжил үүсэхээс сэргийлж, төв мэдрэлийн тогтолцооны хэвийн үүсэл, хөгжлийг дэмждэг чухал үүрэгтэй байдаг. 🧠 Иймээс эмч нар жирэмсний эхний шатнаас эхлэн фолийн хүчлийг тогтмол хэрэглэхийг зөвлөдөг юм.
Японы DHC брэндийн фолийн хүчил нь олон жилийн турш хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн, чанар, найдвартай байдлын өндөр стандартаар үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн юм. 🌸
“Нэкст Женерэйшн Хеалт” ХХК цаашид ч Монгол Улсад эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн сайн сайхны төлөө нийгмийн хариуцлагын хүрээнд бодитой үйл ажиллагаа хэрэгжүүлэх бодлогоо үргэлжлүүлнэ. 💚✨